Үндсэн агуулга руу шилжих Skip to main content

Түгээмэл Хөгжил

Тэргэнцэртэй болон бусад оролцогчид задгай талбайд хамтдаа

Түгээмэл Хөгжил · Бие даан амьдрах төв

Хүн бүр бие даан, эрх тэгш амьдрах нийгмийн төлөө

Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр өөрийн амьдралаа өөрөө төлөвлөж, шийдвэрээ өөрөө гаргах эрхтэй.

Үндсэн хөтөлбөр

Үйлчилгээ бүр хүний эрх, бие даасан шийдвэр, нийгмийн тэгш оролцоог нэмэгдүүлэх нэг зорилгын төлөө ажилладаг.

Бие даан амьдрахад дэмжих алба

Хувийн туслах үйлчилгээ, пийр дэмжлэг буюу зөвлөлдөөн, ярилцлага, бие даан амьдрах хөтөлбөрөөр хүн бүр өдөр тутмын амьдралаа өөрөө төлөвлөж, шийдвэрээ өөрөө гаргахыг дэмжинэ.

Автобусны буудал дээр тэргэнцэртэй болон бусад хүмүүс хамтдаа ярилцаж байна.
Хар цагаан зураг: «Түгээмэл Хөгжил төв» бичигтэй туг барьсан хүмүүс болон тэргэнцэртэй оролцогчид хотын талбайгаар хамтдаа жагсан явж байна.

Тэгш хамруулах алба

Бодлогын судалгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах бодлогын зөвлөл, аж ахуйн нэгжид өгөх зөвлөгөө, сургалт, дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээ.

Гишүүдийн нийгмийн оролцооны хөтөлбөр

Адвокаси буюу нөлөөллийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг, гишүүдийн хөгжлийн үйл ажиллагаагаар нийгэмд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлнэ.

APNIL болон «Түгээмэл Хөгжил» бие даан амьдрах төвийн баннерын өмнө тэргэнцэртэй болон бусад 30 орчим хүн гараа өргөн инээмсэглэж байна.

Reels

Бидний түүх, үйл ажиллагаа видеогоор

UP’s day влог цуврал болон үйл ажиллагааны бичлэгүүдийг YouTube сувгаас үзээрэй.

UP's day Vlog #1: зочин — «Лантуун дохио» ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан

UP's day Vlog #2: зочин — Kiku Taira

UP's day Vlog #3: зочин — Ц.Оюунгэрэл

Хамтын ажиллагаа

Сүлжээ ба хамтрагчид

Монгол болон олон улсын бие даан амьдрах төвүүдийн сүлжээ, бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд.

Орой хотын гэрэлтэй талбайд тэргэнцэртэй залуус гараа өргөн баяртай бүлгийн зураг авахуулж байна.
Гадаа талбайд шар туг барьсан оролцогчид болон тэргэнцэртэй хүмүүс цугларч, телевизийн камер бичлэг хийж байна.
Танхимд олон оролцогч бүлгээрээ зургаа авахуулж байна; урд эгнээнд тэргэнцэртэй хүмүүс сууж байна.
«Бие даан амьдрах боломж нөхцөл» семинарын баннерын өмнө тэргэнцэртэй болон бусад 40 гаруй оролцогч хамтдаа зургаа авахуулж байна.

Монголын сүлжээ

Түгээмэл Хөгжил төв 2019 онд Монголын бие даан амьдрах төвүүдийн сүлжээг санаачлан эхлүүлсэн.

2019 — АЙФО олон улсын байгууллагын дэмжлэгээр Монголын бие даан амьдрах төвүүдийн сүлжээг эхлүүлэв.

2025 — Европын холбооны дэмжлэгээр «Монгол дахь бие даан амьдрах төвүүдийн сүлжээг бэхжүүлэх замаар нуугдмал байдалтай байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах» төсөл батлагдав.

Холбогдох байгууллагууд

APNIL болон «Түгээмэл Хөгжил» бие даан амьдрах төвийн баннерын өмнө тэргэнцэртэй болон бусад 30 орчим хүн гараа өргөн инээмсэглэж байна.
Улаанбаатарын төв талбайд «Asia TRY 2011 in Mongolia» самбарын өмнө тэргэнцэртэй болон зогсож буй олон оролцогч гараа өргөн хамтдаа зургаа авахуулж байна.

Олон улсын сүлжээ

Кокорозаши сүлжээ («Kokorozashi International Network») — хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах эрх, тэгш оролцоо, хүртээмжтэй нийгмийн төлөө нэгдсэн Азийн олон улсын хамтын ажиллагааны сүлжээ.

Түгээмэл Хөгжил төв байгуулагдсан цагаасаа хүний эрхэд суурилсан «Бие даан амьдрах эрх»-ийг Монголд таниулах, хөгжүүлэх үйлсэд тус сүлжээний байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Төв 2009 онд сүлжээний гишүүнээр элссэн.

2010 — Азийн 6 орны төлөөлөл, дотоодын 200 гаруй оролцогчтой Бие даан амьдрах эрхийн анхны чуулган зохион байгуулав.

2011 — Анхны «Asia TRY in Mongolia» олон улсыг хамарсан нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулав.

2018 — Япон улсын Мэйнстрийм холбоотой хамтран Бие даан амьдрах эрхийн урт хугацааны загвар төслийг эхлүүлэв.

Холбогдох байгууллагууд

Хамтрагч байгууллагууд

Бидэнтэй хамтран ажилладаг төрийн болон олон улсын байгууллагууд.

Түгээмэл асуулт

Байнга асуудаг асуултууд

Асуултынхаа хариултыг эндээс хайгаарай. Олдохгүй бол бидэнтэй холбогдоно уу.

Гишүүнчлэл 18-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт нээлттэй, төлбөргүй. Гишүүн болох бол төвд биечлэн ирж танилцаад, үйл ажиллагаанд оролцоорой.

Төвд биечлэн ирж уулзан танилцаж, үйлчилгээний гэрээ байгуулна.

Болно. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүнд туслах хүмүүсийг бүртгэж, сургалтад хамруулаад цагийн ажлаар хангадаг. Хичээл, ажлынхаа хажуугаар завтай цагтаа ажиллах боломжтой.

Болно. Сайн дурын ажил хийх хүсэлтэй хүн бүрт боломж нээлттэй. Утсаар холбогдож бүртгүүлнэ үү.

Болно. Бид байгууллага, хувь хүний захиалгаар барилга, ариун цэврийн өрөө зэрэг дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ хийж, зөвлөмж гаргадаг. Шаардлагатай бол стандартын дагуу засварын ажлыг төсөвлөж гүйцэтгэдэг.

Холбоо барих

Бидэнтэй холбогдоорой

Үйлчилгээ, гишүүнчлэл, сайн дурын ажил, хамтын ажиллагааны талаар асуух зүйл байвал утсаар, и-мэйлээр эсвэл Facebook хуудсаар холбогдоно уу.

This is a title