Үндсэн агуулга руу шилжих Skip to main content

Түгээмэл Хөгжил

Танилцуулга

Түүхэн замнал

Азийн бие даан амьдрах төвүүдийн сүлжээнд нэгдсэн 2009 оноос хойшхи гол үйл явдлууд.

  1. 2009

    Кокорозаши сүлжээний гишүүнээр элсэв

    Азийн бие даан амьдрах төвүүдийн Кокорозаши сүлжээний гишүүнээр элсэв.

    Танхимд олон оролцогч бүлгээрээ зургаа авахуулж байна; урд эгнээнд тэргэнцэртэй хүмүүс сууж байна.
  2. 2010

    Түгээмэл Хөгжил төв албан ёсоор үүсэн байгуулагдав

    Түгээмэл Хөгжил төв албан ёсоор үүсэн байгуулагдав.

    Азийн 6 орны төлөөлөл, дотоодын 200 гаруй оролцогчтой Бие даан амьдрах эрхийн анхны чуулган зохион байгуулав.

    Хөдөө амралтын газрын модон байшингуудын өмнө тэргэнцэртэй болон бусад олон хүн, хүүхэд хамтдаа зургаа авахуулж байна.
  3. 2011

    Анхны «Asia TRY in Mongolia»

    Анхны «Asia TRY in Mongolia» олон улсыг хамарсан нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоо, дэд бүтцийн хүртээмжийг уриалсан хоёр дахь томоохон ажлаа амжилттай хэрэгжүүлэв.

    Улаанбаатарын төв талбайд «Asia TRY 2011 in Mongolia» самбарын өмнө тэргэнцэртэй болон зогсож буй олон оролцогч гараа өргөн хамтдаа зургаа авахуулж байна.
  4. 2012

    Судалгааны аялал, анхны гэрээт ажил, Бие даан амьдрах хөтөлбөр

    Ажлын алба багаараа Япон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тогтолцоог судлах, танилцах аялал хийв.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих зорилгоор төрийн зарим чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх анхны ажлуудаа хийж эхлэв.

    Нээлттэй нийгэм форумын дэмжлэгээр нийгмийн халамжийн үйлчилгээнд томоохон мониторинг судалгаа хийв.

    Мэрси Кор олон улсын байгууллагын дэмжлэгээр анхны Бие даан амьдрах хөтөлбөрөө хэрэгжүүлж, төвийн залуу үеийг бэлтгэж эхлэв.

    «Бие даан амьдрах боломж нөхцөл» семинарын баннерын өмнө тэргэнцэртэй болон бусад 40 гаруй оролцогч хамтдаа зургаа авахуулж байна.
  5. 2013

    Шинэ, хүртээмжтэй оффис

    Түгээмэл Хөгжил төв шинэ, хүртээмжтэй оффистой болов.

    Хурлын танхимд «Түгээмэл Хөгжил» бичигтэй самбарын өмнө ажилтнууд, гишүүд ширээний ард сууж байна.
  6. 2014

    «Хүн бүрт хүртээмжтэй нийтийн тээвэр» жагсаал

    «Хүн бүрт хүртээмжтэй нийтийн тээвэр» нөлөөллийн жагсаал зохион байгуулагдаж, үр дүнд хүрэв.

    Хотын том талбайд олон оролцогч бүлгээрээ зогсож, цаана нь уул, үүлэрхэг тэнгэр харагдана.
  7. 2015

    НҮБ-ын хороонд сүүдрийн илтгэл

    НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны сүүдрийн илтгэл бичих багт ажиллаж, бие даан амьдрах эрх, боловсрол, хүртээмжийн тулгамдсан асуудлыг хөндсөн бичиг баримт боловсруулан хүргүүлэв.

    Бороотой өдөр тэргэнцэртэй хүн барилгын гадна талын налуу замаар буух гэж байна; хажууд нь шүхэртэй хүмүүс зогсож байна.
  8. 2016

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн ажлын хэсэг

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль боловсруулах ажлын хэсэгт орж, боловсрол, хүртээмж, бие даан амьдрах эрхийн асуудлыг тусгуулан ажиллав.

    Солонгосын DPI Korea байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлж эхлэв.

    Хар цагаан зураг: «Түгээмэл Хөгжил төв» бичигтэй туг барьсан хүмүүс болон тэргэнцэртэй оролцогчид хотын талбайгаар хамтдаа жагсан явж байна.
  9. 2017

    Хувийн туслах үйлчилгээний загвар төслүүд

    АЙФО олон улсын байгууллага, Тэгш нийгэм ТББ, Канадын сангийн дэмжлэгээр хувийн туслах үйлчилгээний загвар төслүүдийг хэрэгжүүлж эхлэв.

    Бороотой гудамжинд тэргэнцэртэй хүнийг шатаар буулгахад туслаж буй оролцогчид, ард нь шүхэртэй олон хүн.
  10. 2018

    Мэйнстрийм холбоотой урт хугацааны загвар төсөл

    Япон улсын Мэйнстрийм холбоотой хамтран Бие даан амьдрах эрхийн урт хугацааны загвар төслийг эхлүүлэв.

    Байгууллагын шинэчлэлийн төсөл хэрэгжүүлж, үйл ажиллагаа, зохион байгуулалт, стратеги төлөвлөлтөө дахин боловсруулав.

    Сургалт төгссөн залуучууд гэрчилгээгээ барин бүлгээрээ зургаа авахуулж байна; нэг оролцогч тэргэнцэртэй.
  11. 2019

    Монголын бие даан амьдрах төвүүдийн сүлжээ

    АЙФО олон улсын байгууллагын дэмжлэгээр Монголын бие даан амьдрах төвүүдийн сүлжээг эхлүүлэв.

  12. 2020

    10 жилийн ой, шинэ шат

    Түгээмэл Хөгжил төв 10 жилийн ойгоо тэмдэглэж, бие даан амьдрах эрхээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын нийгмийн оролцоог дэмжих тогтолцоог хэрэгжүүлэх шинэ шатанд шилжив.

    Танхимд ширээний ард хамт олон гараа өргөн баяр тэмдэглэж байна; тэргэнцэртэй оролцогчид урд эгнээнд.
  13. 2021

    Удирдлагын бүтцийн өөрчлөлт

    Байгууллагын удирдлагын бүтцэд өөрчлөлт орж, Я.Авирмэд тэргүүнээр, Н.Мөнхжаргал гүйцэтгэх захирлаар томилогдов.

    Орой хотын гэрэлтэй талбайд тэргэнцэртэй залуус гараа өргөн баяртай бүлгийн зураг авахуулж байна.
  14. 2022

    Хувийн туслах үйлчилгээний туршилтын хөтөлбөр

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт санал хүргүүлж, хувийн туслах үйлчилгээний туршилтын хөтөлбөрийг эхлүүлэв.

    Автобусны буудал дээр тэргэнцэртэй болон бусад хүмүүс хамтдаа ярилцаж байна.
  15. 2023

    ЖАЙКА-гийн «Өвсний үндэс хөтөлбөр»-ийн төсөл

    ЖАЙКА олон улсын байгууллагын «Өвсний үндэс хөтөлбөр»-ийн дэмжлэгээр Мэйнстрийм холбоотой хамтран «Улаанбаатар хотын бие даан амьдрах төвийн чадавхийг бэхжүүлэх нь» төсөл хэрэгжүүлж эхлэв.

  16. 2024

    UP кофе шоп

    АЙФО олон улсын байгууллагатай хамтран UP кофе шоп нээн ажиллуулав.

    Тэргэнцэртэй хүнээс сэтгүүлч микрофоноор ярилцлага авч, зураглаач камераар бичиж байна.
  17. 2025

    Европын холбооны төсөл батлагдав

    Европын холбооны дэмжлэгээр «Монгол дахь бие даан амьдрах төвүүдийн сүлжээг бэхжүүлэх замаар нуугдмал байдалтай байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах» төсөл батлагдав.

    Улаанбаатарын төв талбайд цагаан подволктой хэдэн арван хүн, тэдний дунд тэргэнцэртэй хүмүүс гар гараасаа барьж нэг эгнээнд зогсож байна.
  18. 2026

    Кокорозаши сүлжээний хурал Улаанбаатарт

    Азийн Кокорозаши сүлжээ хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод цугларч хуралдав.

    Танхимд олон оролцогч бүлгээрээ зургаа авахуулж байна; урд эгнээнд тэргэнцэртэй хүмүүс сууж байна.