Бидний ажил
Үйл ажиллагаа
Бид хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах, нийгэмд тэгш оролцох боломжийг дэмждэг. Хувийн туслах, ярилцлага, сургалтаас эхлээд судалгаа, нөлөөллийн ажил хүртэл долоон чиглэлээр хүмүүс, байгууллагуудад дэмжлэг үзүүлдэг.
7
үйл ажиллагааны чиглэл
2010
оноос үйл ажиллагаа явуулж байна
15
хамтрагч байгууллага
Бидний ажил
Бид юу хийдэг вэ?
Чиглэл бүрийн «Дэлгэрэнгүй» холбоосоор бүрэн тайлбар, бодит жишээ, холбогдох материалыг үзнэ үү.
Хувийн туслах үйлчилгээ
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд өдөр тутмын амьдралын үйлдэлд нь сургалтад хамрагдсан хувийн туслах дэмжлэг үзүүлдэг.
Зөвлөлдөөн, ярилцлага
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хоорондын ярилцлагаар (peer counseling) сэтгэл зүйн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлдэг.
Сургалт, мэдээлэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүн, гишүүдэд бие даан амьдрах, ажил эрхлэх, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний сургалт, мэдээлэл хүргэдэг.
Бодлогын судалгаа
Боловсрол, нийгмийн хамгаалал, дэд бүтцийн хүртээмжийн судалгаа, мониторинг хийж, түүнд үндэслэн зөвлөгөө өгдөг.
Нөлөөллийн ажил
Нийгмийн буруу ойлголт, хандлагыг өөрчлөх, эрх зүйн орчныг сайжруулахын тулд төрийн бодлого, нийгэмд таниулан нөлөөлөх ажил хийдэг.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохируулгатай ажлын байр бий болгож, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлдэг.
Гишүүдийн хөгжил
Төвийн гишүүдийн чадавх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх тогтмол арга хэмжээ, хувь хүний ур чадварыг дэмжих хөтөлбөр зохион байгуулдаг.
Дэлгэрэнгүй тайлбар
Үйл ажиллагаа бүрийн тайлбар, хэнд зориулсан, бодит ажлын жишээ, холбогдох материал.
Хувийн туслах үйлчилгээ
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүний өдөр тутмын амьдралын үйлдэлд дэмжлэг үзүүлэх хувийн туслахын үйлчилгээг үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагыг тогтоож, хувийн туслахын сургалтад хамрагдаж ур чадвар эзэмшсэн туслах ажилтныг томилон ажиллуулдаг.
Хэнд зориулсан бэ? Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн — өдөр тутмын амьдралын үйлдэлд дэмжлэг
Бодит ажлын жишээ
- Хувийн туслах үйлчилгээний загвар төслүүд (2017 — АЙФО, Тэгш нийгэм ТББ, Канадын сан)
- Мэйнстрийм холбоотой Бие даан амьдрах эрхийн урт хугацааны загвар төсөл (2018)
- ХНХЯ, ХБХХЕГ-т санал хүргүүлж, хувийн туслах үйлчилгээний туршилтын хөтөлбөр (2022)
Бусад бодит жишээ
- Гэрийн асрамжийн халамжийн үйлчилгээ — Баянгол дүүрэгтэй 2013 оноос гэрээлэн
Зөвлөлдөөн, ярилцлага
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тулгардаг хамгийн хүнд асуудлын нэг бол сэтгэл зүйн хямралд орох явдал байдаг. Үүнийг олон улсад «peer counseling» буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хоорондын ярилцлага хэлбэрээр зохион байгуулж шийдвэрлэдэг.
Хэнд зориулсан бэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс — хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хоорондын ярилцлага хэлбэрээр
Бодит ажлын жишээ
- Бие даан амьдрахад дэмжих албаны «Пийр дэмжлэг буюу зөвлөлдөөн, ярилцлага» үйлчилгээ
- Мэрси Кор олон улсын байгууллагын дэмжлэгээр анхны Бие даан амьдрах хөтөлбөр (2012)
Сургалт, мэдээлэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд сургалт, мэдээллийн үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Сургалтыг гишүүдийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцүүлэн төлөвлөдөг бөгөөд өдөр тутмын болон холбогдох хууль эрх зүй, төрийн үйлчилгээний мэдээллийг цахим хэлбэрээр хүргэдэг.
Хэнд зориулсан бэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүн, байгууллагын гишүүд — сургалтыг гишүүдийн хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн төлөвлөнө
Бодит ажлын жишээ
- Орчны хүртээмжийн үнэлгээний сургалт (ГИЗ-ийн төсөл)
- Гурван политехник коллежийн 129 багшид хүний эрх, хүртээмжийн сургалт (2019)
- Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын сонгуулийн боловсролыг нэмэгдүүлэх төсөл
Бусад бодит жишээ
- Улирал бүр гардаг байгууллагын цахим сонин
Бодлогын судалгаа
Бид хүн бүрт хүртээмжтэй нийгмийг бий болгох зорилготой. Үүний хүрээнд боловсрол, нийгмийн хамгаалал, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар судалгаа, мониторинг хийж, түүнд үндэслэсэн зөвлөгөө, мэдээлэл, сургалтын ажлыг хэрэгжүүлж байна.
Бодит ажлын жишээ
- CBID 2019 — явган замын хүртээмжийн үнэлгээ: 97 гарц, 8071 метр явган зам
- Нийтийн тээврийн зогсоол, автобусны үйлчилгээний хүртээмжийн үнэлгээ (ЖАЙКА, 2016)
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын байгууллагуудын хүртээмжийн үнэлгээ (2018)
Бусад бодит жишээ
- Хүртээмжийн стандартыг хялбаршуулсан гарын авлага — Баянгол дүүргийн ЗДТГ-т
- Байгууллагуудын хүсэлтээр хүртээмжтэй орчны стандартын үнэлгээ, зөвлөгөө
Видео: Үнэлгээний аппликейшний танилцуулга
Нөлөөллийн ажил
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нийгмийн буруу ойлголт, хандлагыг өөрчлөх, зөв оновчтой эрх зүйн орчин бий болгох зорилгоор төрийн бодлого, шийдвэрт болон нийгэмд хандсан таниулан нөлөөлөх үйл ажиллагаа хэрэгжүүлдэг.
Бодит ажлын жишээ
- Asia TRY / Mongolia TRY нөлөөллийн аялал (2011–2019)
- «Хүн бүрт хүртээмжтэй нийтийн тээвэр» нөлөөллийн жагсаал (2014)
- НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороонд сүүдрийн илтгэл (2015)
Бусад бодит жишээ
- Бартаат парад алхалт — явган хүний замын хүртээмжийг биеэр харуулав
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
Тохируулгатай ажлын байр үүсгэх замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулдаг. Үүнд компьютерын бүх төрлийн үйлчилгээ, жижиг бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, хууль эрх зүй болон дэд бүтцийн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх ажил багтдаг.
Хэнд зориулсан бэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэд — тохируулгатай ажлын байр
Бодит ажлын жишээ
- UP кофе шоп — АЙФО олон улсын байгууллагатай хамтран (2024)
- Компьютерын үйлчилгээ, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, зөвлөгөө мэдээлэл өгөх ажлын байр
- Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд стипендтэй суралцаж мэргэжил эзэмших боломж
Гишүүдийн хөгжил
Түгээмэл Хөгжил төв гишүүдийн чадавх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тогтмол үйл ажиллагаа зохион байгуулдаг. Хамт олноороо тэмдэглэлт баяр ёслол тэмдэглэх, чөлөөт цагаа өнгөрөөх, хувь хүний ур чадварыг дэмжих хөтөлбөрт үйл ажиллагаа хэрэгжүүлдэг.
Хэнд зориулсан бэ? Түгээмэл Хөгжил төвийн гишүүд
Бодит ажлын жишээ
- «Хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхэд, залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх» Z10/Z20 хөтөлбөр (2019, 2020)
- Хамт олноороо тэмдэглэлт баяр ёслол тэмдэглэх, чөлөөт цагаа өнгөрөөх
- Байгууллагын 10 жилийн ой (2020)
Хариуцсан алба, хөтөлбөр
Үйл ажиллагааг байгууллагын дөрвөн алба, хөтөлбөр хариуцан хэрэгжүүлдэг.
Бие даан амьдрахад дэмжих алба
Тэгш хамруулах алба
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах бодлогын зөвлөл.
Гишүүдийн нийгмийн оролцооны хөтөлбөр
Үндсэн алба
- Гадаад хамтын ажиллагаа
- Санхүү
- Аж ахуй
Байгууллагын дотоод ажлыг хариуцдаг.