Үндсэн агуулга руу шилжих Skip to main content

Түгээмэл Хөгжил

Бидний ажил

Үйл ажиллагаа

Бид хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах, нийгэмд тэгш оролцох боломжийг дэмждэг. Хувийн туслах, ярилцлага, сургалтаас эхлээд судалгаа, нөлөөллийн ажил хүртэл долоон чиглэлээр хүмүүс, байгууллагуудад дэмжлэг үзүүлдэг.

7

үйл ажиллагааны чиглэл

2010

оноос үйл ажиллагаа явуулж байна

15

хамтрагч байгууллага

Бидний ажил

Бид юу хийдэг вэ?

Чиглэл бүрийн «Дэлгэрэнгүй» холбоосоор бүрэн тайлбар, бодит жишээ, холбогдох материалыг үзнэ үү.

Хувийн туслах үйлчилгээ

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд өдөр тутмын амьдралын үйлдэлд нь сургалтад хамрагдсан хувийн туслах дэмжлэг үзүүлдэг.

Зөвлөлдөөн, ярилцлага

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хоорондын ярилцлагаар (peer counseling) сэтгэл зүйн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлдэг.

Сургалт, мэдээлэл

Хөгжлийн бэрхшээлтэй хүн, гишүүдэд бие даан амьдрах, ажил эрхлэх, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний сургалт, мэдээлэл хүргэдэг.

Бодлогын судалгаа

Боловсрол, нийгмийн хамгаалал, дэд бүтцийн хүртээмжийн судалгаа, мониторинг хийж, түүнд үндэслэн зөвлөгөө өгдөг.

Нөлөөллийн ажил

Нийгмийн буруу ойлголт, хандлагыг өөрчлөх, эрх зүйн орчныг сайжруулахын тулд төрийн бодлого, нийгэмд таниулан нөлөөлөх ажил хийдэг.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохируулгатай ажлын байр бий болгож, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлдэг.

Гишүүдийн хөгжил

Төвийн гишүүдийн чадавх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх тогтмол арга хэмжээ, хувь хүний ур чадварыг дэмжих хөтөлбөр зохион байгуулдаг.

Дэлгэрэнгүй тайлбар

Үйл ажиллагаа бүрийн тайлбар, хэнд зориулсан, бодит ажлын жишээ, холбогдох материал.

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүний өдөр тутмын амьдралын үйлдэлд дэмжлэг үзүүлэх хувийн туслахын үйлчилгээг үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагыг тогтоож, хувийн туслахын сургалтад хамрагдаж ур чадвар эзэмшсэн туслах ажилтныг томилон ажиллуулдаг.

Хэнд зориулсан бэ? Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн — өдөр тутмын амьдралын үйлдэлд дэмжлэг

Бодит ажлын жишээ

Бусад бодит жишээ

  • Гэрийн асрамжийн халамжийн үйлчилгээ — Баянгол дүүрэгтэй 2013 оноос гэрээлэн
Бие даан амьдрах хөтөлбөрийн үйл ажиллагаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тулгардаг хамгийн хүнд асуудлын нэг бол сэтгэл зүйн хямралд орох явдал байдаг. Үүнийг олон улсад «peer counseling» буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хоорондын ярилцлага хэлбэрээр зохион байгуулж шийдвэрлэдэг.

Хэнд зориулсан бэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс — хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хоорондын ярилцлага хэлбэрээр

Бодит ажлын жишээ

Танхимд олон оролцогч бүлгээрээ зургаа авахуулж байна; урд эгнээнд тэргэнцэртэй хүмүүс сууж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд сургалт, мэдээллийн үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Сургалтыг гишүүдийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцүүлэн төлөвлөдөг бөгөөд өдөр тутмын болон холбогдох хууль эрх зүй, төрийн үйлчилгээний мэдээллийг цахим хэлбэрээр хүргэдэг.

Хэнд зориулсан бэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүн, байгууллагын гишүүд — сургалтыг гишүүдийн хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн төлөвлөнө

Бодит ажлын жишээ

Бусад бодит жишээ

  • Улирал бүр гардаг байгууллагын цахим сонин
Тэгш хамруулах хөтөлбөрийн үйл ажиллагаа

Бид хүн бүрт хүртээмжтэй нийгмийг бий болгох зорилготой. Үүний хүрээнд боловсрол, нийгмийн хамгаалал, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар судалгаа, мониторинг хийж, түүнд үндэслэсэн зөвлөгөө, мэдээлэл, сургалтын ажлыг хэрэгжүүлж байна.

Бодит ажлын жишээ

Бусад бодит жишээ

  • Хүртээмжийн стандартыг хялбаршуулсан гарын авлага — Баянгол дүүргийн ЗДТГ-т
  • Байгууллагуудын хүсэлтээр хүртээмжтэй орчны стандартын үнэлгээ, зөвлөгөө

Видео: Үнэлгээний аппликейшний танилцуулга

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нийгмийн буруу ойлголт, хандлагыг өөрчлөх, зөв оновчтой эрх зүйн орчин бий болгох зорилгоор төрийн бодлого, шийдвэрт болон нийгэмд хандсан таниулан нөлөөлөх үйл ажиллагаа хэрэгжүүлдэг.

Бодит ажлын жишээ

Бусад бодит жишээ

  • Бартаат парад алхалт — явган хүний замын хүртээмжийг биеэр харуулав
Нийгмийн оролцооны хөтөлбөрийн үйл ажиллагаа

Тохируулгатай ажлын байр үүсгэх замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулдаг. Үүнд компьютерын бүх төрлийн үйлчилгээ, жижиг бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, хууль эрх зүй болон дэд бүтцийн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх ажил багтдаг.

Хэнд зориулсан бэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэд — тохируулгатай ажлын байр

Бодит ажлын жишээ

Хурлын танхимд «Түгээмэл Хөгжил» бичигтэй самбарын өмнө ажилтнууд, гишүүд ширээний ард сууж байна.

Түгээмэл Хөгжил төв гишүүдийн чадавх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тогтмол үйл ажиллагаа зохион байгуулдаг. Хамт олноороо тэмдэглэлт баяр ёслол тэмдэглэх, чөлөөт цагаа өнгөрөөх, хувь хүний ур чадварыг дэмжих хөтөлбөрт үйл ажиллагаа хэрэгжүүлдэг.

Хэнд зориулсан бэ? Түгээмэл Хөгжил төвийн гишүүд

Бодит ажлын жишээ

Танхимд ширээний ард хамт олон гараа өргөн баяр тэмдэглэж байна; тэргэнцэртэй оролцогчид урд эгнээнд.

Хариуцсан алба, хөтөлбөр

Үйл ажиллагааг байгууллагын дөрвөн алба, хөтөлбөр хариуцан хэрэгжүүлдэг.

Тэгш хамруулах алба

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах бодлогын зөвлөл.

Гишүүдийн нийгмийн оролцооны хөтөлбөр

Үндсэн алба

Байгууллагын дотоод ажлыг хариуцдаг.

Асуух зүйл, санал хүсэлт, хамтран ажиллах саналаа бидэнд илгээнэ үү